Dark Light
Нийгэм | 2023-09-23

Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Маргааш нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 23-ны 20 цагаас 09-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр   -3...+2 градус, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +4...+9 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо  орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын  ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27, 28-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19