Dark Light
Нийгэм | 2023-09-24

Буудлагын эмэгтэйчүүд Монголын багийн анхны медалийг авчирлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 метр хийн урт бууны дасгал өрнөлөө.

Манай багийн Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авчирлаа.

Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19