Dark Light
Нийгэм | 2023-09-24

Орос крантаа хаалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оросууд өөрийн харьяанд байсан 4 улсаас бусдад нь түлш шатахуун зарахаа тодорхойгүй хугацаагаар гэнэт хориглов. “Роснефть”-ийн захирал И.Сечин УИХ-ын дарга Г.Занданшатартай 6-р сард Москвад уулзахдаа тасалдсан нийлүүлэлтээ нөхнө гэж тохиролцсон боловч ийнхүү амнаасаа буцлаа.  Монголын бие даасан гадаад бодлогод хойд айлд таалагдахгүй алхмууд гарвал Эрхүү орчмын шатахууны үйлдвэртээ засвар хийж, гоожуураа хаадаг. Энэ удаад дотоодынхоо үнийг тогтворжуулах гэдэг өөр шалтгаар, тодорхойгүй хугацаагаар крантаа мушгилаа. Ерөнхий сайдын Орост хийх айлчлалын өмнөхөн крантаа хаасан нь үгэнд орохгүй байгаа гэж үзсэн монголчуудад сургамж өгөх санаа агуулсан байж мэднэ.  Ерөнхий сайд Америкт айлчилж, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг, Ромын пап, гуравдагч хөршийн улс орнуудын Гадаад хэргийн 10 гаруй сайд ирсэн нь Орост таалагдахгүй байна. Сүүлийн үед Оросын улс төрчид бүү хэл эрүүгийн хэрэгт хяналт тавих ажилтай прокурор нь  Монголыг дотоод хөрш гэж нэрлэн, Америкийн нөлөөг хязгаарлахыг Хятадаас хүссэн бол Буриадын Ерөнхийлөгч Цэдэн овогт Улаанбаатарт өнгөт хувьсгал гарч болзошгүй гэх зэргээр үгс чулуудаж эхэлсэн юм. Айлаас эрэхээр авдраа уудалж, Энэтхэгтэй хамтран газрын тосны үйлдвэртэй болох хугацаа 2027 он хүртэл хойшилж, өртөг зардал нь 1,6 тэрбум доллар болж өссөн. Өнөөдрийн байдлаар А80 30, АИ-92 39, АИ95 24, түлш 44 хоногийн нөөцтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19