Dark Light
Нийгэм | 2023-09-24

Ахлах ахлагч Б.Монголжав ачааны автомашинд гарсан галыг унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуучин нэршлээр 22-ын товчооны ойролцоох "МТ" шатахуун түгээх цэгийн хажуугийн төв замд энэ сарын 24-ний өдрийн 14:45 цагт шатахуунаа буулгаад явж байсан ачааны автомашины дугуй орчмоос гал гарч шатаж эхэлсэн байна.

Энэ үед БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлд хамрагдсаны дараа уг хээрийн бэлтгэл сургуулилтаа дуусгаад буцаж явсан ахлах ахлагч Б.Монголжав таарсан ажээ.

Ахлах ахлагч Б.Монголжав нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг ба иргэний үүргээ биелүүлж, Нийслэлийн Гал түймэр унтраах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг ирэх хүртэлх хугацаанд галын тархалтыг зогсоож чаджээ. 

Ийнхүү ахлах ахлагч Б.Монголжав иргэний эд хөрөнгийг шатах аюулаас хамгаалж, орчин тойронд нь учрах эрсдэлийг таслан зогсоожээ. 

                                     Хурандаа Б.ОТГОНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19