Dark Light
Нийгэм | 2023-09-25

“Кинонд ээлтэй Дархан” форум боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

- "Соёлын сэргэлт 2023” аяны Төвийн бүсийн нээлт Дархан хотод 2023.09.24-ны өдөр “Кинонд ээлтэй Дархан” форум үйл ажиллгааны хүрээнд: 

- “Кино зохиолын туурвил зүй” сургалт

- “Музейн арга зүй”

- “Номын сангийн арга зүй” 

- “Орлон тоглогчдын сургалт”-ууд зохион байгуулагдлаа. 

“Кинонд ээлтэй Дархан” форумыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга О.Хүрэлчулуун, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн нар нээлээ.

ЭЗХЯ-ны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Бүс нутаг, орон зайн эдийн засаг судлаач Д.Эрдэнэбаяр “Бүс нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт ба Дархан хот” сэдвээр, Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал “Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс Дархан-Уул аймагтай хамтран ажиллах боломж, шийдэл” сэдвээр, СУИС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ж.Эрхэмтөгс нар оролцож, удирдан явууллаа. Панелистаар, Соёлын яамны УУББХЗГ-ын дарга Б.Сэргэлэн МУ-ын Ардын багш, МУУГЗ, МҮКУЗ-ын гишүүн Н.Ганхуяг, Эдийн засгийн ухааны доктор, МҮКУЗ-ийн гишүүн Г.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэг, Дархан-Уул аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Б.Ганбаяр, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа, Canar студийн захирал Т.Анар, “Эх Орон” медиа группын захирал Ч.Баярсайхан, “Модерн Номадс” рестораны захирал А.Насанжаргал нар оролцлоо.

“КИНО ЗОХИОЛЫН ТУУРВИЛ ЗҮЙ” СУРГАЛТ

Залуучууд театр-ын дугуй танхимд зохион байгуулагдсан тус сургалтыг СУИС-ын Ярих урлаг, утга зохиол судлалын тэнхимийн багш, кино зохиолч Б.Болдбаатар явуулж, кино зохиолын туурвил зүйн онцлог, дүрийн хөгжүүлэлт, зохиолын санааг шинжлэх, кино зохиолын бүтцийн талаар зэрэг илтгэл уншлаа. 

“МУЗЕЙН АРГА ЗҮЙ” СУРГАЛТ

"Соёлын сэргэлт-2023" аяны соёлын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтын хүрээнд “Музейн арга зүй” сургалтыг аймгийн музейд зохион байгуулж аймаг, сумдын музейн ажилчдыг хамрууллаа. 

Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia-н куротар, арга зүйч Г.Уугантуяа ажиллаж, "Соёлын Өвийн хадгалалт, хамгаалалт”, “Музейн ажилтны ёс зүй” сэдвүүдээр музейн болон Орхон, Хонгор, Шарын гол сумдын Соёлын төвийн орон нутаг судлах музей хариуцсан ажилтнуудад арга зүйн сургалт явууллаа.

“НОМЫН САНГИЙН АРГА ЗҮЙ” СУРГАЛТ 

Уг сургалтыг аймгийн Анагаахын их сургуулийн лекцийн танхимд зохион байгуулж аймаг, сумдын номын сангийн ажилчдыг хамруулав. 

Монгол Улсын Үндэсний номын сан номын сангийн арга зүйч Б.Сарандэлгэр, "Нийгэм дэх нийтийн номын сангийн хэрэгцээ, ач холбогдол", "Номын сангийн хууль эрх зүй", "Стресс менежмент" сэдвүүдээр нийт 31 байгууллагын номын санчдад мэргэжил арга зүйн сургалт зохион байгууллаа. 

ОРЛОН ТОГЛОГЧДЫН СУРГАЛТ

"Соёлын сэргэлт-2023" аяны хүрээнд орлон тоглогчдын сургалтыг зохион байгуулж аймгийн хүүхэд, залуусыг хамруулж, орлон тоглогчдын Mongol Stunt Team ажиллалаа. Сургалтаар орлон тоглогчийн үүрэг, ажиллагаанд баримтлах зарчим, анхан шатны техникийн арга зүйг зааж сургасан юм. “Соёлын сэргэлт-2023” аяныг 

Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл болон Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар хамтран 2023 оны 09 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд тус аймгийн 3 суманд үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19