Dark Light
Нийгэм | 2023-09-25

“Соёлын сэргэлт-2023” аян Ханх суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Саяны ноён оргил, өндөр Бүрэнхаан аав, өргөн далай ээжийн хойморт орших Ханх суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ. 

НЭЭЛТ

"Соёлын сэргэлт-2023" аяныг Ханх сумын засаг дарга Л.Даваабаяр, 

сумын Соёлын төвийн дарга О.Эрдэнэтулга, Хөвсгөл аймгийн СУГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга Х.Баасансүрэн нар мэндчилгээ дэвшүүлж нээлээ.

ТОГЛОЛТ, ҮЗЭСГЭЛЭН

Залуу уран бүтээлч Б.Баасансүрэн, Ж.Алмагүл болон аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлч Т.Лаагансүрэн, Хилийн цэргийн албан хаагчид, Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн 4а ангийн сурагч Ц.Мишээл нар урлагийн тоглолт үзүүллээ. 

Мөн 

“ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”, 

“ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” үзэсгэлэн, 

“ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус үзүүлж, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар тайлбарлан хүргэлээ.

ИЛТГЭЛ, СУРГАЛТ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн 

"Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соён гэгээрэл" сэдвээр, 

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Чаданхүү “Чингис хаан ба Монгол бахархал” сэдвээр Ханх сумын ЕБС-ийн сурагчид болон иргэдэд тус тус илтгэл тавьсан юм. Түүнчлэн

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар Соёлын төвийн албан хаагчдад “Соёлын үйл ажиллагааны нөөц боломж” сэдвээр чадавхжуулах сургалт, зөвлөгөөг зохион байгууллаа.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН” хөлөгт тоглоом, “ЦААТНЫ ӨВ, СОЁЛ” гар урлалын боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн дунд ангийн сурагчдад хэрэгжүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19