Dark Light
Нийгэм | 2023-09-25

Сураггүй алга болсон малчны цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн ....  сумын малчин Т 9 сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчим адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 9 сарын 12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд" голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 9 сарын 12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 9 сарын 12-ны өдрөөс 9 сарын 20-ны өдрийг дуустал нийт 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй зогсоосон бөгөөд ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг 9 сарын 21-ний өдөр хүлээн авсан.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 9 сарын 24-ний өдрийн 08:00 цагаас Баян-Өлгий аймгийн .... сумын харьяат малчин Т /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:05 цагт гэрээс нь баруун урд зүгт 4 км зайтай “Арал толгой” гэдэг газар, “Ховд” голын эргээс 20 метр зайтай 7 метрийн гүнээс цогцсыг олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19