Dark Light
Нийгэм | 2023-09-25

Н.Баяраа V байр эзэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд урьдчилсан шатанд манай гурван тамирчин цэц сорилоо. Н.Баяраа 630.4 оноогоор зургаадугаар байрт шалгарч, шигшээд өрсөлдөх "тийзээ" авав. Харин Б.Эрхэмбаяр 622.3 оноогоор 34-т, Ц.Мөнх-Эрдэнэ 611.4 оноогоор 52-т оржээ. Энэ дасгалд БНХАУ-ын И Хао Шэн 634.5 оноо авснаар урьдчилсан шатанд Азийн Наадмын төдийгүй Азийн рекордыг шинэчилсэн байна. Түүнчлэн Энэтхэгийн гурван буудагч эхний найман байрт багтсан тул дүрэм ёсоор хоёр нь шигшээд оролцох болов. Энэ дасгалд багийн дүнгээр энэтхэгчүүд 1893.7 оноогоор тэргүүлсэн бол Монголын баг 1864.1 оноогоор 10-т жагссан юм.

Шигшээ буудлагад Н.Баяраа 187.1 оноогоор шагналт V байр эзэллээ. Энэ дасгалд И Хао Шэнийг гүйцэх тамирчин байсангүй. Урьдчилсан буудлагад Азийн рекорд шинэчилсэн тэрбээр шигшээ буудлагад 253.3 оноо авч, дэлхийн дээд амжилт тогтоов. Мөнгөн медалийг БНСУ-ын Ха Жүн Пак, хүрлийг Энэтхэгийн Томар Сингх нар хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд Э.Даваахүү 572 оноогоор 16-д, О.Төгөлдөр 541 оноогоор 28-д жагслаа.

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир (MPA)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19