Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жил, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойг угтаж, нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсролын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Улаан Загалмай нийгэмлэг, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын хамтран баталсан нийслэлийн бүсийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2023” тэмцээн Чингэлтэй дүүргийн Хайрхан цогцолборт зохион байгуулагдаж байна.
“Өсвөрийн Аврагч” тэмцээний хамрах хүрээ, ач холбогдол жилээс жилд нэмэгдэж, болзошгүй гамшгийн аюул, гамшгийн үед авах арга хэмжээний талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээдэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцох гэж хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон уламжлалт энэ тэмцээнийг Нийслэлийн удирдлагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тэмцээн Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ой, Нийслэлийн түүхт 384 жилийн ойг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байна.
Тэмцээнд 9 дүүргээс шилдгээр шалгарсан 9 сургуулийн багийн 70 гаруй сурагчид жагсаалын үзүүлэх тоглолтын цэг, мэдлэг сорих асуулт, хариултын цэг, усанд осолдогчийг аврах цэг, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг, хүч, авхаалж самбаа сорих цэг, химийн хордолтын цэг, гал унтраах цэг зэрэг төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.
Тэмцээн Ковидын удмаас зохиогдоогүй гурван жил тасраад байсан бөгөөд 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.





АДМИН








Нийгэм




