Dark Light
Нийгэм | 2023-09-25

ОУ-ын цагдаагийн эмэгтэй алба хаагчдын чуулга уулзалтад оролцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн чадавхийг бэхжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа ба энэхүү арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хил хамгаалах байгууллагын эмэгтэй  алба хаагчдын төлөөлөл 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 21-ны өдрүүдэд Шинэ Зеланд Улсад зохион байгуулагдсан “Олон улсын цагдаагийн эмэгтэй алба хаагчдын чуулга уулзалт”-д оролцлоо.

Чуулга уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо АНУ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх олон улсын товчооны Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лиза Жонсон болон бусад албаны хүмүүстэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар болон энэхүү байгууллагын санхүүжилтээр удахгүй хэрэгжүүлж эхлэх “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаан дахь хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх  нь” төсөл,  “ХЗДХЯ-ны харьяа тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын радио холбоог шинэчлэх” төслийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Олон улсын цагдаагийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, жендерийн бодлогыг дээшлүүлж, удирдлагын манлайлалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой  уг чуулга уулзалтад олон улсын цагдаагийн 75 байгууллагын 800 гаруй удирдах түвшний эмэгтэй алба хаагчид оролцсон бөгөөд хийж хэрэгжүүлсэн ажлаараа шалгарсан манлайлагчдыг шагнаж урамшуулсан, туршлага, мэдээлэл, санал солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19