Dark Light
Нийгэм | 2023-09-25

Монголын тээвэрчид Хятадаар дамжин Ази, Европ руу тээвэр хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. 

Ингэснээр Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, хятадын нутаг дэвсгэрээс гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна. 

Аялал жуулчлалын захиалгат тээвэр буюу 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөххот болон бусад хотууд руу тээвэрлэх боломжтой болж байна. 

Түүнчлэн далайд гарцгүй манай орны хувьд монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомтоос, эсхүл далайн боомт руу авто замаар тээвэрлэлт хийх боломж бүрдлээ. 

Тодруулбал, БНХАУ-ын нутгаар дамжин Казахстан, Киргиз зэрэг улсаар дамжин Европын улсууд руу тээвэрлэлт хийх боломжтой болно. Ингэснээр Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй тээвэрлэлтийн зай 1200-1500 орчим км-ээр богиносох тул тээврийн үнэ буурах боломжтой.

Тээврийн үнэ буурвал дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна.

Манай улс зөвхөн ОХУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх ганцхан гарцтай байсан бол БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж нэмэгдлээ. 

Цаашид Монгол Улсын нутгаар хийгдэж буй дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч үлэмж нэмэгдэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19