Dark Light
Нийгэм | 2023-09-25

Дундговь аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймагт ОБЕГ-ын тушаалаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна. Энэ нь тус аймагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн бэлэн байдлыг үнэлэх зорилготой. Мөн зөрчил дутагдал байвал арилгуулж, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчилна. 

Бэлэн байдлын үзлэг энэ сарын 25-30-ны хооронд үргэлжлэх юм. Энэ үеэр гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах ажиллагаа, харилцаа холбоо зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын байдлыг шалгаж үнэлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19