Өнөөдөр /2023.09.25/ нийслэлийн 9 дүүргийн сургуулиудаас шалгарсан 9 багийн 70 гаруй сурагчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тэргүүн байранд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 14-р сургуулийн "Мазаалай" баг,
Дэд байранд Багануур дүүргийн 66-р сургуулийн "Дөл" баг,
Гутгаар байранд Чингэлтэй дүүргийн 23-р сургууль "Элит-23" баг,
Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 65-р сургууль "Z үеийн аврагчид" баг шалгарч,
Шилдэг багшаар Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн "Мазаалай" багийн чиглүүлэгч багш Ц.Орхон,
Шилдэг сурагчаар Налайх дүүргийн 109-р сургуулийн сурагч Л.Мөнхсайхан нар тус тус тодорлоо.
"Өсвөрийн Аврагч” тэмцээний хамрах хүрээ, ач холбогдол жилээс жилд нэмэгдэж, болзошгүй гамшгийн аюул, гамшгийн үед авах арга хэмжээний талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээдэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцох гэж хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон учраас шагналын санг 1,8 сая төгрөг байсныг 6,0 сая төгрөг болгон шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон уламжлалт энэ тэмцээнийг нийслэлийн ИТХ болон Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн юм.
Нийслэлийн "Өсвөрийн аврагч" тэмцээнд тэргүүн болон дэд байранд шалгарсан багууд ирэх 10 дугаар сарын дундуур болох улсын аваргын тэмцээнд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
2019 онд Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн "Элит-23" баг улсын аваргаар тодорч байсан юм.
АДМИН








Нийгэм




