Dark Light
Нийгэм | 2023-09-26

Засгийн газрын гишүүд Дорнод аймагт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд Дорнод аймагт ажиллаад ирлээ. Томилолтын бүрэлдэхүүнд багтаж ажилласан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус аймгийн боловсролын салбарын удирдлага, багш, ажилтнуудтай уулзлаа. 

Уулзалтаар Боловсролын ерөнхий хууль болон хамт батлагдсан бусад хуулийн талаар танилцууллаа. Эрх зүйн орчин шинэчлэгдэж бүх сургууль жигд хөгжих, чанарын ахиц гаргах боломж бүрдсэнийг энэ үеэр тайлбарласан юм. 

Хуулийн өөрчлөлтөөр хүртээмжээс гадна чанарт онцгой анхаарна. Хүүхэд бүрд чанартай боловсрол олгохын тулд 

- Хөтөлбөрийн шинэчлэл 

- Үнэлгээний тогтолцоо

- Санхүүжилтийн схем 

- Багшийн тасралтгүй хөгжил 

- Удирдлага, менежмент 

- Цахим шилжилтийг боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19