Dark Light
Нийгэм | 2023-09-26

“69th Latino Leaders Luncheon Series” арга хэмжээнд оролцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр “Latino Leaders Network” байгууллагаас 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нью Йорк хотноо зохион байгуулсан “69th Latino Leaders Luncheon Series” арга хэмжээнд оролцлоо.

Америкчууд жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэл “Үндэсний Испанийн өвийн сар”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэхүү хугацаанд өвөг дээдэс нь Испани, Мексик, Карибын тэнгис, Төв болон Өмнөд Америкаас гаралтай америкчуудын түүх, соёл, нийгэм дэх оролцоог тэмдэглэх олон арга хэмжээг зохион байгуулдаг. 

Арга хэмжээний үеэр Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Боловсролын сайд Мигель Кардона, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Цагаан ордны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа хариуцсан захирал Том Перез болон “Latino Leaders Network” байгууллагыг үүсгэн байгуулагч Микки Ибарра нартай тус тус уулзлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19