Dark Light
Нийгэм | 2023-09-26

Найзынхаа картыг уншуулж мөнгө авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокуророос яллагдагч М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М нь хамт ажилладаг найзынхаа гэрээс нь гар утасны кейсний хавтсанд байсан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний автомат машинд уншуулан 464.000 төгрөгийн хохирол учруулсан байна.           

Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.  

Шүүхээс шүүгдэгч М-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж  шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19