Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 2023.09.24-26-ны өдрүүдэд Авсрали Улсад албан ёсны ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Авсралид Улсын барилгын салбарт ажиллаж буй Монгол иргэдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Австрали Улсад барилгын салбарын ажил, бизнес эрхэлж байгаа 40 гаруй иргэд оролцож, тус улсын барилгын салбарт хэрэглэгдэж буй шинэ дэвшилтэт техник технологи, хөдөлмөрийн үнэлэмж зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл өгч, мөн эх орондоо ажиллах хүсэл сонирхол их байдаг тухайгаа ярилаа.
Тухайлбал, метроны бүтээн байгуулалтын хяналтын инженер С.Золбаяр тус улсад мэргэжлээрээ 4 жил ажиллаж байгаа бөгөөд Монголд метро барих төсөл хэрэгжвэл очиж ажиллах хүсэл их байна гэдгээ илэрхийлж байлаа.
Мөн Монгол хэл дээр мэргэжил эзэмшүүлж, сертификат олгон, ажилд зуучилдаг Австрали дахь мэргэжил сургалтын “Career go training” ХХК-ийг Монголчууд ажиллуулж байна.
Монгол Улсын 13100 гаруй иргэн Австрали Улсад ажиллаж амьдарч байна. Тэдний 80 гаруй хувь нь барилга, бүтээн байгуулалтын салбарт ажилладаг байна.
АДМИН








Нийгэм




