Dark Light
Нийгэм | 2023-09-26

БНХАУ-аас Монгол улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзан Итгэмжлэх жууж бичгийн хувийг хүлээн авав.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам эрчимжүүлж, хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгох, хоёр улсын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулан хөгжүүлэхэд шинэ элчин сайдтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Дэд сайд Г.Амартүвшин илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад суусан үе үеийн элчин сайд нарын залгамж халааг нэр төртэйгээр үргэлжлүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргах чиглэлээр хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19