Баатарлаг ЯЛАЛТЫН өлгий нутаг Дорнод аймгийн Халх гол суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Дорнод аймгийн Халх гол сум нь Монгол орны хамгийн зүүн хязгаарт оршдог ба тус сумын газар нутагт Нөмрөг, Дорнод Монголын дархан цаазат газрууд, Буйр нуур зэрэг багтдаг.
Мөн Чингис хааны Хуйлдар баатрын шарил, То-Вангийн үүсгэн байгуулсан Их бурхант чулуун бурхны цогцолбор буюу Жигважиджав Жанрайсэг бурхан,
То-Вангийн Өвлийн орд, Утай уул,
БНМАУ-ын эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалсан 1939 оны Халх голын дайны түүхийг илтгэх
“Ялалт” музей,
“Ялалтын хөшөө”,
“Ерэн баатрын хөшөө” зэрэг Халх голын байлдааны түүх дурсгалын олон газрууд байдаг билээ.
“Соёлын сэргэлт-2023” аяны баг хамт олон Халх гол сумын хязгаарын сумдад ажиллаж, амьдарч буй ажилчин залуустаа уран бүтээлийн тоглолт болон сургалт хөтөлбөрөө хүргэн ажиллах зорилгоор Халх гол сумын “Тариалангийн бригад” буюу “Алтай агро трейд” компанийн тариаланчдад сонгодог урлагийн тоглолтоор хүрч үйлчлэн "Соёлын сэргэлт-2023" аяныг амжилттай хэрэгжүүллээ. Мөн Халх гол сумын “Ялалт баг”-аар зочилж, сум нутгийн удирдлага болон ард иргэдтэй уулзаж, “Сонгодог урлагийн боловсрол” олгох танилцуулга, илтгэлийг амжилттай хүргэж ажиллалаа.
НЭЭЛТ
"Соёлын сэргэлт-2023" аяныг
Дорнод аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга Б.Мангалжав,
Халх гол сумын ИТХ-ын дарга Э.Бямбажаргал нар мэндчилгээ дэвшүүлж нээлээ.
ИЛТГЭЛ
Дорнод аймгийн СУГ-ын дарга Б.Мангалжав “Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соён гэгээрэл” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл танилцууллаа.
ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Халх гол сумын ЕБС-ийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, дуурийн дуучин болон балетын жүжигчний мэргэжлийн онцлогоо сурагчдад танилцуулан сургалт орсон ба ахлах, дунд ангийн сурагчдад “Сонгодог урлаг ба театрын соёл” сэдвээр илтгэл, “Дүр бүтээх, тайзны нүүр хувиргалт” сэдвээр үзүүлэх сургалтыг тус тус зохион байгууллаа.
СОНГОДОГ УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр-ын гоцлол дуучин МУСТА Ө.Цэрэнчунт, гоцлол дуучин МУСТА Э.Мөнхтөр, балетын жүжигчин О.Эрхэмжаргал нар СОНГОДОГ УРЛАГИЙН тоглолтоо нутгийн олонд өргөн толилууллаа.
АДМИН








Нийгэм




