Dark Light
Нийгэм | 2023-09-27

33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд байрлах нэгэн айлд  33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт нэг дор 4 хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19