Dark Light
Нийгэм | 2023-09-27

“Бидний бахархал” төсөл Хөвсгөл аймгийн Их-Уул суманд зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх “Бидний бахархал” төслийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд Монгол цэргийн нэгдсэн холбоо Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагатай хамтран амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Цэргийн Нэгдсэн Холбооноос Ажлын албаны дарга, бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Цогтсугар, тус холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубын удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Малайка, тус клубын гишүүн, сэтгэл зүйч Д.Оюунномин, Эмэгтэйчүүдийн клубын гишүүн, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ахмад бүжигчин Ц.Энхдаваа, Монгол цэргийн музейн тайлбарлагч, “Мөнх дурсагдах баатрууд” ТББ-ын тэргүүн, доктор профессор, бэлтгэл хурандаа Ж.Өвгөнбүргэд, Хөвсгөл аймгаас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа Б.Эрдэнэбат, МЦНХ-ны Хөвсгөл аймаг дахь салбар холбооны нарийн бичгийн дарга бэлтгэл дэд хурандаа О.Лхагважав, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын удирдлага, хамт олон, сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид нийт 300 гаруй хүн хамрагдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19