Dark Light
Нийгэм | 2023-09-27

Эрүүгийн хэргийн шүүгчид зөвлөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүгийн хэргийн нийт шүүгчийн зөвлөгөөн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болно.

Зөвлөгөөнөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хууль хэрэглээний нийтлэг тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх юм. Тухайлбал, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг шүүхийн практикт хэрэглэх, хөөн хэлэлцэх хугацааг зөв тоолох, сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих зөвшөөрөл олгох шүүхийн харьяалал, нотлох баримтыг үнэлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар болон бусад тулгамдсан асуудлыг хөндөн ярилцана. 

Зөвлөгөөнд Эрүүгийн хэргийн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19