Dark Light
Нийгэм | 2023-09-27

Их мастер С.Билгүүн 7-д жагслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн Наадмын хөтөлбөрт найман жилийн дараа эргэн ирсэн шатрын төрөлд медальтнууд тодорлоо. 9 өрөг бүхий Швейцарь системээр өрсөлдсөн хувийн төрөлд эрэгтэйчүүдэд их мастер С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар өрсөлдсөн билээ. 

Эрчүүдийн ангилалд эзэн орны шатарчин И Вэй 7.5 оноогоор түрүүлсэн бол Узбекистаны хоёр шатарчин болох Нодирбек Абдусатторов 7.0, Жавохир Синдаров 6.5 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Манай шатарчдаас их мастер С.Билгүүн 5.5 оноогоор 7-д, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 4.5 оноогоор 19-д жагслаа.

Харин эмэгтэй шатарчдаас эмэгтэй их мастер Т.Мөнхзул 5.0 оноогоор 11-д, олон улсын мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор 13-д бичигдлээ.

Энэ төрөлд Хятадын их мастер Жу Жин Ир 7 оноогоор тэргүүлсэн бол Узбекистаны эмэгтэй олон улсын мастер Умида Омонова 6.5 оноогоор мөнгө, Хятадын их мастер Хоу И Фан 6.5 оноогоор хүрэл медаль хүртлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08