Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал нь яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрбээр уг үйлдэлдээ шүүхээс 11 жилийн хорих ял сонсож, ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байсан юм. Гэтэл түүнийг хугацаанаас нь өмнө буюу найман жилийн өмнө магадлангаар сулласан байна. Багануурын хорих ангийн удирдлагууд түүнийг засран хүмүүжсэн тул суллаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус дүүргийн шүүх хэлэлцэж ийн шийдвэрлэсэн аж.
Нийгэм | 2023-09-28
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




