Dark Light
Нийгэм | 2023-09-28

Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрч, жолооч амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Залаатын-Ам” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 9 сарын 27-ны өдрийн 13:35 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг 10 км замыг туулан 13:54 цагт очиход иргэн Б-ын “Хово-ZZ3255” загварын ачааны автомашин 10 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тэвшний хэсгээр хүрснээс автомашины дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ. Иргэн Б/61 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан байсныг цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19