Dark Light
Нийгэм | 2023-09-28

Б.Тамир: Энэ өвөл автобус хөлдөх, зогсох бэрхшээлгүй болгохоор ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тус газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир танилцуулав. “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна.

Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн нэгж дээр 52 хувьтай байгаа.

Есдүгээр сарын 26-ны байдлаар 80 дизель автобус шинээр орж ирсэн. Манай салбарын хувьд нийтийн тээврийн хувийн хэвшлийн баазууд бэлтгэл ажлаа хангасан. Есдүгээр сарын 15-наас нийтийн тээвэр өвлийн хуваарьт шилжээд байна.

Зуны цагтаа гаралтаа хасаад хэмнэлт хийсэн бөгөөд уг хэмнэсэн мөнгөө өвлийн цагтаа зарцуулна” гэв.

Түүнчлэн “Парк шинэчлэлт сайн хийж байгаа учраас өвөл автобус хөлдөх, зогсох бэрхшээлгүй болгохоор ажиллаж байна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19