Dark Light
Нийгэм | 2023-09-28

Цасанд суусан автомашинуудыг татан гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Баарангийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/-т 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 9 сарын 28-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан 01:35 цагт очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын /40 настай, эрэгтэй/ “Тоёота раум” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан Ө/22 настай, эрэгтэй/-ын “VOLVO FH440” загварын ачааны автомашин /3 зорчигчтой/ тус тус цасанд суусан байсныг 2 цаг ажиллаж автомашинуудыг татан гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08