Одоогоос 5 жилийн өмнө 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ЗТХЯ-ны гадна ажил үүргээ нэр төртэйгээр биелүүлж явсан төрийн албан хаагч амиа алдсан. Түүнийг ажлаа хийснийх нь төлөө, хамт уухгүй гэснийх нь төлөө Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нь хөлчүүрхэн зодож хөнөөсөн. Өглөө ажилдаа явахаар гарсан цэл залуухан зүрх ажлынхаа гадаа зогсож гэртээ, ханьдаа, дөрвөн хүүхэддээ эргэж очоогүй.
Энэ жигшүүрт хэрэг явдал өнгөрөөд 5 жил өнгөрч байна. Түүнийг хөнөөсөн хэрэгтэн Б.Махбалд анхан шатны шүүхээс 13 жилийн ял өгсөн ч Дээд шүүх ялыг хоёр жилээр багасгаж 11 жил болгосон. Гэвч алуурчин засарсан гэнэ. Хорих ял эдлэх хугацаандаа зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж /хорих ангиас зохион явуулдаг сургалтуудад тогтмол идэвхитэй хамрагдаж батламжаар, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж шагналын хоногоор урамшуулагдсан тул түүнийг хугацаанаас нь өмнө сулаллаа.
Алуурчин засарсан ч ХҮНИЙ АМЬ эргэж ирэхгүй.
АДМИН








Нийгэм




