Жил бүр дэлхийн 100 гаруй улсын хүн эмнэлэг, мал эмнэлгийн үйлчилгээ хязгаарлагдмал газруудад амьдардаг мянга мянган хүн энэхүү өвчнөөр өвчилж нас бардаг. Галзуу өвчний хяналтын программыг амжилттай хэрэгжүүлэхэд дараах 3 үйл ажиллагааг чухалчилдаг. Үүнд:
- Олон нийтийн оролцоо, мэдлэг, боловсрол,
- Нохдын масс дархлаажуулалт,
- Өртөлтийн дараах хүний дархлаажуулалт.
2030 он гэхэд хүний галзуу өвчнийг бүрэн устгах уриалгын дор улс орнууд энэхүү өвчинтэй тэмцэх өөрсдийн үйл ажиллагааг сайжруулж байна.
Галзуу өвчний тухай баримтуудыг хүргэж байна.
1. Монгол Улсын 21 аймгийн 298 сум, 7 дүүрэг мал амьтны галзуу өвчний байгалийн голомттой
2. 1972-2023 онд хүний галзуу өвчний 37 тохиолдол бүртгэгдсэн. 2020 онд хамгийн сүүлд галзуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн
3. Жилд дунджаар 6500-7000 хүн галзуу өвчний эрсдэлд өртөж, өртөлтийн дараах вакцинд хамрагддаг
4. Галзуу өвчний эрсдэлд бүх насны иргэд өртөж байгаа ч 5-15 насны хүүхдүүд илүүтэйгээр эрсдэлд өртсөөр байна
5. Эрсдэлд өртсөн тохиолдлын 74 хувь нь эзэнтэй нохойд уруулсан
6. Сүүлийн 5 жилийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн хүний тоо өмнөх жилүүдээс 1,5 хувиар өссөн байна.
АДМИН








Нийгэм




