Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Шүүх хурал өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14.50 цагт эхэллээ.
Шүүх хурлын үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгч Ц.Ганцэцэг: Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн биеийн байдал хүнд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй нь тогтоогдсон. Мөн даралт унаж байгаа нь цаашид цус харвах эрсдэлтэй байна. Тиймээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтэй байна" гэх хүсэлтийг гаргасан.
Шүүх хурал нэг сарын хугацаагаар буюу 10 сарын 30 хүртэл хойшиллоо. Харин Б.Ганхуягийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр боллоо.
АДМИН








Нийгэм




