Dark Light
Нийгэм | 2023-09-28

Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийг ямар үндэслэлээр уучлал үзүүлснийг мэдэхгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал нь яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрбээр уг үйлдэлдээ шүүхээс 11 жилийн хорих ял сонсож, ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байсан юм. Гэтэл түүнийг хугацаанаас нь өмнө магадлангаар суллалаа.

Тухайн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас зарим хэвлэл тодруулжээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Б.Махбалд анхан шатны шүүхээс 13 жилийн ял оногдуулсан. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1 жил 11 сар 21 хоногийг өршөөлд хамруулсан. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч уучлал үзүүлэх бүрэн эрхтэй байдаг. Гэхдээ Ерөнхийлөгчийг ямар үндэслэлээр уучлал үзүүлснийг мэдэхгүй байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19