Dark Light
Нийгэм | 2023-09-28

Монголын хөрөнгийн бирж ХК болон Монголын Хуульчдын холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын хөрөнгийн бирж ХК болон Монголын Хуульчдын холбооны удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд олон улсын хурал зөвлөгөөн форумд хамтран оролцох, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэ хуулийн төсөл, дүрэм, журам боловсруулахад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороогоор дамжуулан хөрөнгийн зах зээл, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, түүнтэй холбоотой татварын орчны чиглэлээр хуульчдад болон хөрөнгийн биржийн оролцогчдод сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, магадлан итгэмжлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19