Dark Light
Нийгэм | 2023-09-28

"Үр дүнд суурилсан санхүүжилт, үнэлгээний тогтолцооны шинэчлэлээс бид ухарч болохгүй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн боловсролын салбарын багш ажилтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонсож ярилцлаа. Энэ үеэр 2024 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг УИХ-ын чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын дуусгах санхүүжилтийн асуудлууд тавигдлаа. 

Энэ үеэр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Үр дүнд суурилсан санхүүжилт, үнэлгээний тогтолцооны шинэчлэлээс бид яагаад ч ухарч болохгүй. Зөвхөн боловсролын салбар гэлтгүй бусад салбарт ч хөдөлмөрийн үнэлэмжийн шударга тогтолцоо үйлчлэх ёстой. Хэн сайн ажиллаж, хэн өөрийнхөө ур чадварыг дээшлүүлж, сурагч бүр дээр ахиц дэвшил гаргасан багшийн цалин урамшуулал нэмэгдэж байх нь зүй ёсны хэрэг.

Энэ тогтолцоог дагаад багшийн, сурагчийн, байгууллагын чанар дээшилнэ. Товчхон хэлбэл тэргүүний багш, сурагч, байгууллага гэж хооронд нь уралдуулахаас илүү багш бүр дээр, хүүхэд бүрд, байгууллага бүрд зөвхөн ахиц дэвшлийн үнэлгээ хийдэг болохыг зорьж байгаа. 

Багшийн хөгжил бол зөвхөн багш бэлтгэдэг сургуулиудтай холбоотой гэж ойлгох нь өрөөсгөл. Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих орчин, тоног төхөөрөмж, нийгмийн  асуудал, цалин урамшуулал зэрэг цогцоор нь харж хэрэгжүүлэх хөтөлбөр гэх мэтчилэн олон талаас нь багшаа дэмжих ёстой" гэв. 

Мөн Боловсролын ерөнхий хууль, салбарын цалин, урамшууллын бүтэц, боловсролын цахим шинэчлэлтэй холбоотой онцлог платформууд, хөтөлбөрийг сайд солигдох бүрд сольдог бус дор хаяж 12 жилийн циклээр өөрчилдөг болох зэрэг мэдээллүүд өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19