Dark Light
Нийгэм | 2023-09-28

Нийслэлийн Онцгой байдлын газар ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахмадын байгууллага нь ахмад сэргийлэгч, гал сөнөөгчдийн 1966 оны 10-р сарын 27-ны өдрийн зөвлөгөөний үеэр “Галын аюулаас урьдчилан сэргийлэн хамгаалах ажилд туслах секц” нэртэйгээр анх ажлын гараагаа эхэлж байжээ.

Одоо тус газрын Ахмадын хороо нь 745 ахмад настан гишүүнчлэлтэй ажиллаж байна.

НҮБ-аас 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг ахмад настан, ажилтнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар 96 ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр тус газрын дарга, хурандаа А.Дашням ахмад ажилчдадаа хандаж гал, гамшиг ослоос ард  иргэдээ урьдчилан сэргийлэх, авран хамгаалах ариун буянтай үйлсэд залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж, орчин цагийн Онцгой байдлын албаны тулганы чулууг тавилцсан, хөгжлийн түүчээ болсон та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээл, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гээд байгууллага, хамт олны гарын бэлгийг гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19