Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөв галлагаа” сэдэвт сургалтыг Налайх, Баянгол дүүрэгт тус тус зохион байгууллаа.
Сургалтад Агаарын чанарыг сайжруулах бүсийн Налайх, Баянгол дүүргийн хороод, нэгжийн 350 гаруй төрийн алба хаагч, иргэд, олон нийтийг хамруулав.
Сургалтыг
- Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар
- Нийслэлийн Онцгой байдлын газар
- Экологийн цагдаагийн алба
- Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар
- Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
- Дулаан шийдэл- II төсөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

АДМИН








Нийгэм




