Dark Light
Нийгэм | 2023-09-29

ЦЕГ: 7 настай хүүгийн хэрэгт холбогдуулан 34 настай Б гэгчийг хорьсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023.09.25-ны өдрөөс хойш сураггүй алга болон эрэн сурвалжилж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын ... дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай  “Б” гэгчийг шалгаж байгаа тухай өмнө мэдээлж байсан. Тухайн хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. 

Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа:

"2023 оны 9 сарын 26-ны өдөр 21.00 цагийн орчим Дорнод аймгийн цагдаагийн газарт "Миний 7 настай хүү оршин суух газраасаа 2023 оны 9 сарын 25-наас хойш алга болсон" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан ажлын бүрэлдэхүүн 25-30 алба хаагч оршин суух хаягаас сураггүй алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулсан. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд  авагдсан мэдээллийн дагуу 2023 оны 9 сарын 28-ны 16.00 цагийн орчим тус аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх  газрын ойролцоо Хэрлэн голоос 400 метр орчим зайд 7 настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэргийн талаарх гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор тал бүрээс нь ажиллаж байна. Энэ хэрэгт холбогдуулан 34 настай, эрэгтэй иргэн Б гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11-р зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 29.3.5-д зааснаар хэрэг бүртгэлд Эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэх боломжтой мэдээллийг хүргэлээ. Тухайн асуудал дээр холбогдогч Б болон талийгаач хүү нарын оршин суух газраасаа алга болсон өдрөөс хойших хугацаанаас зам маршрутыг шалгаж, цагдаагийн байгууллагаас холбогдох бүхий л ажлыг хийж байна. Эцсийн шийдвэр гараагүй учраас дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. Эрүүгийн хуульд гэмт хэргийг нуун дарагдуулах гэсэн зүйл анги байгаа. Эрүүгийн хэрэгт гэм бурууг үйлдсэн эсэхийг Монгол улсын дээд шүүх шүүн шийдвэрлэнэ" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19