Dark Light
Нийгэм | 2023-09-29

Нийт шүүгчийн хуралдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн албан бичиг, Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн “Тайлбар гаргуулах тухай” албан бичигтэй танилцана.

"Монголын Либерал Ардчилсан намын даргаар Б.Өлзийдүүрэн сонгогдсоныг бүртгүүлэх тухай”, “Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлүүд болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19