Dark Light
Нийгэм | 2023-09-29

Ачааны болон суудлын автомашин мөргөлдөж, 1 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн “Цагаан-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ачааны болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 9 сарын 28-ны өдрийн 17:02 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 33 км замыг туулан 17:33 цагт очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан ”Мерседес бенз-AXOR1840LS” загварын зүтгүүр, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ниссан-Экстрайл" загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины жолооч Э /59 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдаж нас барсан байжээ. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19