Dark Light
Нийгэм | 2023-09-29

Улиас модны унгарил харшил үүсгэх магадлал 0.02 хувь байдаг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улиас модны 10 баримтыг хүргэж байна.

- Өргөн сагсгар титэмтэй, 18-25 метр өндөр ургадаг

- Фитонцид хэмээх агаарыг цэвэршүүлдэг бодисыг агуулж байдаг тул хот сууринд өргөн хэмжээгээр тарьж ургуулдаг

- Молцог нь мөчрөөсөө доош унжсан баг цэцэг хэлбэртэй хавар эрт цэцэглэдэг

- Навчлахаас өмнө тавдугаар сарын эхний 15 хоногт эр цэцгийн нахиа задардаг Зургаадугаар сарын эхний 10 хоногт навчилна

- Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг

- Улиас нь газрын гадаргаас доош 1-2м гүнд устай, хөвсгөр хөрсөнд маш сайн, харин тогтонги устай юм уу намгархаг, үерийн усанд байнга автдаг газарт төдийлөн сайн ургахгүй

- Элсэрхэг хайргархаг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг чийгт дуртай

- Титэм нь навч томтой учир утаа тоос татах чимээн шуугиан намсгах ус хөрс хамгаалах нэн их ач холбогдолтой

- Нас бие гүйцсэн улиас хөрсөн доороо 4 тонн ус хуримтлуулдаг

- Хүмүүс харшлын тал дээр буруу ойлголт аваад байна. Ургамлын харшилтай өвчилсөн нийт хүмүүсийн 99.8 хувь нь хөл газрын ургамал буюу шарилжаас, тоос тоосонцроос үүдэлтэй харшил байдаг

Харин улиасны унгарилаас үүссэн харшил бол 0.02 хувьд л байгаа гэсэн статистик тоо баримт байдаг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19