Dark Light
Нийгэм | 2023-09-29

Антарктидын мөс сэтгэл түгшихүйц хэмжээнд хүрч багасжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хиймэл дагуулын мэдээллээс харахад Антарктидын мөс өмнөх жилүүдийн түвшнээс хамаагүй доогуур байгаа аж. Энэ нь хүн төрөлхтний хувьд “сэтгэл түгшээх” хэмжээнд багассан гэсэн үг. Антарктидын далайн гадарга дээр хөвж байгаа мөс 17 сая хавтгай дөрвөлжин км-ээс бага талбайг эзэлж байгаа нь өмнөх жилүүдийн есдүгээр сарын дунджаас 1.5 сая ам.дөрвөлжин км-ээр багасжээ.  Өөрөөр хэлбэл Британийн арлаас тав дахин том мөсөн талбай хайлсан байна.  Антарктидын мөсөн уул  судлаач, доктор Майер, далайн мөс мэдэгдэхүйц хэмжээгээр дахин сэргэнэ гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн дэлхийн дулаарал нэмэгдэх тусам мөс улам их хэмжээгээр хайлах нь дэлхийн олон сая хүн амыг гамшигт хүргэхийг сэрэмжлүүлэв.

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19