Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобус орж ирсэн. Эдгээр автобусыг үйлдвэрээс гарсан цагаас хойш хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус автобуснууд хуучин уу, үгүй юу гэх асуудал дээр ч шинжээчид болон техникийн эрдэмтэн, багш нарыг оролцуулсан буюу давхар Ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:
1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Аливаа тоо, үсэг хэмжээтэй тул 30 жилийн хугацаанд давтагддаг.
Бид цахилгаан автобуснуудын халаалтын системийг цахилгаанаар бус, нэмэлт халаалтын төхөөрөмжтэй байхаар захиалсан. Өмнөх дизель автобуснууд гурван халаалтын паартай байсан бол сүүлийн захиалгаар таван халаалтын паартай байхаар захиалга өгсөн. Тиймээс өвөл, зуны аль ч улиралд автобуснууд маань саадгүй зорчино. Шалгалтын явцад хуучин автобус гарч ирвэл Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаах ажиллагааг нэн яаралтай зохион байгуулна. Гэхдээ хуучин автобуснууд гарч ирэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Авто тээврийн оношилгооны төвтэй. Нийтийн тээвэрт шинээр орж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгадаг. Мөн захиалагчийн хяналтыг тогтмол тавьдаг. Түүнчлэн гаалийн мэдүүлэг бий хэмээлээ.
АДМИН








Нийгэм




