Dark Light
Нийгэм | 2023-09-30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн өдрүүдэд "буга хүнрүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа ба жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлдэг. 

Тус үржлийн буюу нийлгэний үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтадруу дайрах, мөргөх зэрэг  үйлдэл гаргадаг. 

Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аялалын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19