Dark Light
Нийгэм | 2023-09-30

50 иргэн мэргэшсэн цэцэрлэгчийн сертификатаа гардлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын сургууль, цэцэрлэг, СӨХ-ийн ногоон байгууламжийн арчилгааг хийх мэргэшсэн цэцэрлэгчийг тухайн байгууллагын багш, ажилчдаас мэргэшүүлэх сургалтад хамруулан бэлтгэж байна.

Хоёр дахь удаагийн сургалтад хамрагдсан 50 иргэн өчигдөр мэргэшсэн цэцэрлэгчийн сертификатаа гардан авчээ. 

"Энэ жил аж ахуйн нэгж байгууллагын орчиндоо тарьсан ногоон байгууламжид зөвлөгөө өгөх Эрдэмтдийн багийг ажиллуулсан нь олны талархлыг хүлээгээд байгаа. Ургамал тарих, ургуулахад зөвлөх үйлчилгээ иргэдэд хэрэгцээтэй байна.

Цаашид ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн ажилчдын тоог нэмэгдүүлэх, гэр хорооллын мод тарьсан айл өрхүүдэд зөвлөгөө өгөх зөвлөх эрдэмтэд, сургагч багш нарыг ажиллуулахаар төлөвлөж байна" гэж Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19