Дорнод аймгийн Баяндун суманд Соёлын сэргэлт-2023 аяныг амжилттай хэрэгжүүллээ.
НЭЭЛТ
Соёлын сэргэлт-2023 аяныг нээж Баяндун сумын ЗДТГ-ын дарга Ц.Гантуяа,
сумын Соёлын төвийн дарга Т.Түмэнцэцэг,
Дорнод аймгийн Соёл, урлагийн газар, Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Идэрбат,
УДБЭТ-ын Ерөнхий хормейстер Д.Дашбямба нар мэндчилгээ дэвшүүлэн нээлээ.
ИЛТГЭЛ
Амар сургалтын төвийн захирал, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын дэд тэргүүн Ч.Сайхнаа “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл уншлаа.
ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Баяндун сумын Соёлын төвийн орон нутаг судлах танхимтай танилцан тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцож арга зүйн зөвлөгөө заавар өглөө. Түүнчлэн ЕБС-ийн дунд ахлах ангийн сурагчид болон ЕБС, СӨБ-ийн дуу хөгжмийн багш нар, Соёлын төвийн ажилтнуудад “Байгууллагын соёл ба ёс зүй”, “Сошиал орчин ба ёс зүй” сэдвээр тус тус сургалтууд зохион байгууллаа.
СОНГОДОГ УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр-ын Ерөнхий хормейстер Д.Дашбямба, дуурийн дуучин Б.Мөрөнгоо, Б.Сүхтулга нар урлагийн тоглолтоороо үзэгч олныг баясгалаа. Тоглолтын үеэр иргэдийн оролцоог идэвхжүүлэх хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулан шилдэг оролцогчид УДБЭТ-ын гарын бэлэг, дурсгалын зүйлсийг гардууллаа.
ҮДШИЙН ЦЭНГҮҮН
Соёлын төвд хөтөлбөрийн дагуу урлагийн тоглолт, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.
АДМИН








Нийгэм




