Dark Light
Нийгэм | 2023-10-01

Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хагас шигшээд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг шөвгийн наймд Тайландын шигшээ багтай учраа таарсан. Өмнөх тойрогт Узбекистаны шигшээг 19:7-гоор хожсон Тайландын багийг 16:13-гаар ялснаар хагас шигшээд шалгарлаа.

Тоглолтын эхнээс л дээр доороо орсон тун эгзэгтэй мөчид Ц.Болорцэцэг, Э.Нарангоо нарын дараалсан холын шидэлт амжилттай болсноор багтаа тэргүүллийг авчирсан. Гэхдээ Тайландын баг дараалан хоёр оноо авч, тоог 13:13-аар тэнцүүлсэн юм.

Шийдвэрлэх үед Б.Ариунцэцэгийн дамжуулалтаар Ө.Индра холын шидэлтээ оновчтой болгосноор үлдсэн нэг минутын хугацаанд оноо алдалгүй 16:13-аар хожлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19