Dark Light
Нийгэм | 2023-10-01

Таван настай хүүхэд 10 давхрын цонхоор унаж амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр /2023.09.30/ Сонгинохайрхан дүүргийн ....  дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор 5 настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг бүртгэгджээ. 

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: 

1. Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх.

2. Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах.

3. Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах.

4.Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ.

Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19