Dark Light
Нийгэм | 2023-10-01

Чимэг цол биш, шээс зарлиг биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Түрүү бөх М.Бадарч арслангаа хураалгаад, буцаад гарьд боллоо. Монгол төрийн тэргүүний зарлиг, монгол соёлын тусгаар тогтнол Солонгос лабораторийн хуруу шилэн дээр, шээстэй бортогоны шивтэрт амсар дээр бөнжигнөдөг болсон тул наадмаар биш намраар гарсан хариуны дараа хэдэн бөх цол, чимэг нэмлээ. Үнэн хүчээр барилдаад унаагүй ч гэлээ давсан биш унасан даваагаараа цол зэргээ ахиуллаа. Гурвын даваанд унасан бөх юу ч үгүй хайран, наймын даваанд ойчсон О.Хангай аварга бүр хайран. Бөхөд нь биш сэргээшинд унасан Хангай аваргын бүтэн жил урсгасан хөлс  дуудаад өнгөрөх ганц чимгээр  нөхөгдөхгүй юм. М.Бадарч түмэн буруутай байж болох ч манаачийг хэн манах вэ гэдэг шиг шээс авч дамжуулдаг газрын чин шударга эсэхэд бид ч биш дэлхийн допингийн эсрэг байгууллага WADA эргэлзэж байна. МОНАДА ажлаа хийгээгүй учраас  Монгол Улс 1964 оны Мехикогийн олимпод анх оролцсоныхоо 60 жилийн ойгоор манай тамирчид алтан соёмбот далбаагаа эвхэж тавиад, цагаан туг өргөөд ялагдсан цэрэг шиг толгой бөхийн алхаж болзошгүйг WADA-гаас дохиолон сануулж, хатуухан анхаарууллаа.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19