Dark Light
Нийгэм | 2023-10-02

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. 

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тангараг өргөх ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 12 албан хаагч оролцож, төрийн албан хаагчийн тангаргаа уншин, алтан соёмбот далбаандаа хүндэтгэл үзүүлэн ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбат, Мэдээллийн технологи, Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг, Сургалт, судалгаа мэдээллийн төвийн захирал Г.Ариунчимэг нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдыг хүлээн авч, баяр хүргэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19