Dark Light
Нийгэм | 2023-10-02

МАН-ын бүлэг "Ногоон автобус"-ны асуудлыг хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр УИХ-ын чуулган нээлтээ хийж намын бүлгүүд хуралдаж байна. МАН-ын бүлгийн хуралдаанаар олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобусны асуудлыг хэлэлцэх аж. 

Тодруулбал, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд эхний ээлжид БНСУ-ын DAEWOO компанийн автобуснууд орж ирсэн ч шаардлага хангаагүй, ашиглалтын хугацаа дууссан хуучин автобуснууд байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. 

Дээрх асуудалтай холбогдуулан өнгөрсөн шөнө ЭЦА-аас тендерт шалгарсан Тэнүүн Огоо ХХК-ийн удирдлагууд болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын зарим албан тушаалтанг цагдан хорьж шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. 

Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нараас мэдээлэл сонсоно. Түүнчлэн бүлгийн хуралд МУ-ын Ерөнхий сайд биеэр оролцох аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08