Dark Light
Нийгэм | 2023-10-02

Холимог триатлончид замаа дуусгав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Ханжоу 2022” Азийн Наадмын триатлоны холимог багийн тэмцээн өнөөдөр /2023.10.02/ өрнөлөө. Уралдаанд нийт 12 улсын 48 тамирчин буухиа уралдаанд хурд сорилоо. Монгол улсаас Г.Амарсанаа, Г.Ганцэцэг, Ч.Гансүх, О.Эрдэнэзул нар төлөөлөн оролцож, 2:12:34 цагаар замаа дуусгалаа.

Холимог багийн төрөлд Японы баг алтан медаль, БНХАУ мөнгө, Хонконг Хятадын баг хүрлийн эзэд боллоо. 

Энэ удаагийн Азийн наадамд манай улсаас таван тамирчин триатлоны төрөлд оролцож байгаагаас Ч.Гансүх 2002 онд анхлан Азийн наадамд усанд сэлэлтээр өрсөлдсөнөөс хойш 5 дахь тивийн олимпод ур чадвараа сорьж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19